Х.Оргил
06 сарын 06, 2019
Аймшгийн кинонд дурлагчид эсвэл хааяа энэ төрлийн кино үзэж эд эсээ сэргээх дуртай хүмүүст элбэг тохиолддог ойлгомжгүй хэсгүүд байдаг шүү дээ. Яг яагаад ингэв, юу болоод өнгөрөв, би түүний оронд нь байсан бол хэзээ ч ийм зүйл хийхгүй дээ гэмээр учир битүүлэг хэсгүүд олонтаа гардаг.
Цаг үеийн хамгийн алдартай аймшгийн кинонуудын байж боломгүй хачирхалтай шийдвэрүүдийг харцгаая.
1. The Texas Chainsaw Massacre (1974он)
Киноны гол дүр ой модон дундуурх машинтайгаа давхиж явахдаа нэгэн аймшигтай төрхтэй хүн машиндаа суулгачихдаг. Энэ киног үзсэний дараа та замын унаа хайсан хүнийг машиндаа суулгахгүй л болов уу.
2. The Conjuring (2013он)
Кинон дээрх гэр бүл яагаад өмнө нь амьдарч байсан газраасаа нүүгээд дээр үеийн, жихүүдэс хүрмээр байшин руу нүүж очсон юм бол? Кино эхлэхдээ л байшин хий үзэгдэлтэй гэдэг нь гардаг шүү дээ.
3. Scream 4 (2011он)
Сидней эгчтэйгээ Ghostface-ээс зугтаад нэг байшин руу орж нуугддаг. Харин түүний эгч нуугдахын оронд хаалга нуруугаараа налж сууж байгаад шуудангийн нүхээр хутгалуулдаг. Энэ бол аймшгийн киноноос харж болох хамгийн тэнэг шийдвэрүүдийн нэг яах аргагүй мөн.
4. Black Christmas (1974он)
Цагдаа нар охинд байшингаас зугт гэж анхааруулсаар байхад тэр зугтахын оронд шатаар хоёр давхарт гараад “Энд хэн нэгэн байна уу?” гэж хашгирдаг.
5. Jeepers Creepers (2001он)
Энэ залуу дотор арзайлгам чимээ гаргаад тас харанхуйд нүх рүү доош харж зүүгдэх нь сайхан санаа гэж бодсон бололтой.
6. Last Shift (2014он)
Офицер Жессика Лорен цагдаагийн хэлтэсд үнэхээр аймшигтай зүйл болоод байгааг хамгийн түрүүнд мэдсэн. Киноны хэсэгт түүнд зугтах маш олон боломж гардаг. Гэхдээ тэр хаалгаар гарчихаад буцаад ороод ирдэг нь хачирхалтай. Тэнэг хэрэг биш гэж үү.
7. Terrifier (2018он)
Эмэгтэй түүнтэй хамт байхдаа чангахан цохичхоод явахын оронд маргалдаж эхэлдэг. Зүгээр л толгой руу нь дэлсчихээд хар хурдаараа гүйхэд болох шүү дээ.
8. Cabin in the Woods (2012)
Тэд өөрсдөө нэгэн хачин жигтэй зоорийг онгойлгоод дотор нь орчихдог. Ямар ч ухаантай хүнд ийм зүйл тохиолдсон бол галзуу мэт зугтах байсан нь ойлгомжтой.
9. Evil Dead (2013он)
Ахин хэлэхэд гол дүрийн баатар кинонд гардаг номыг унших ямар ч шаардлага байгаагүй. Номных нь бүх хуудас дээр “Уншихыг хориглоно” гэсэн бичиг гарсан шүү дээ. Хүмүүсийн үзэх дуртай кино ч гэлээ төгсгөл нь нэг л ойлгомжгүй.
10. What Keeps You Alive (2018он)
Уг кинонд зохиолын гол баатар сэтгэцийн өвчтэй эхнэрээсээ зугтахаар төлөвлөдөг боловч буцаад л оччихдог. Спойлэр: төгсгөлд нь түүнийг хаднаас түлхчихдэг юм даа.
11. The Shining (1980он)
Киноны эх хувилбар дээрээ эхнэр нь алуурчин нөхрөөсөө чадлаараа зугтдаг. Гэвч тэр тэмцлийнхээ эцэст алуурчин нөхрөө хөргүүртэй зооринд түгждэг. Тэгээд хоёр давхар руу буцаж гараад унтчихдаг нь аюулгүй гэж үү?
12. Dawn of the Dead (1978он)
“Dawn of the Dead” бол хамгийн алдартай аймшгийн кинонуудын нэг ч гол дүрүүдийн хийсэн үйлдэл яах аргагүй маргаан дагуулдаг. Тэд үнэхээр л байж боломгүй шийдвэр гаргадаг ба түүнээсээ яаж бүгд амь гарсныг ойлгоход хэцүү.
13. House at the End of the Street (2012он)
Женнифер Лаурэнсийн бүтээсэн дүр зоорьноос хачирхалтай чанга чимээ гарахыг сонсоод хайхаар болдог. Хэн нэгний гутал хатаагчинд байгаа мэт чимээ гарснаар эгчийнхээ өрөө лүү ордог. Үүнээс киноны үйл явдлын учир шалтгааны гинжин хэлхээ эхэлдэг. Мэйт зүгээр л өөрийгөө хичээсэн бол шархлахгүй байх байсан юм.
14. It Follows (2015он)
Хүн бүхний таашаадаг кино ч гэлээ усан санд болдог үйл явдал үнэхээр ойлгомжгүй. Тэр хүүхдүүд үнэхээр мангасыг усан дотор цахилгаанд цохиулж устгана гэж бодож чадлаа гэж үү?
15. The Ring (2002он)
Хүмүүс яагаад тэр хуурцагтай бичлэгийг сонгож үзсэнийг ойлгоход үнэхээр бэрх. Дүрүүд бичлэгийг бусдад дамжуулахаасаа өмнө үр дагаврыг нь хэлж өгсөн бөгөөд энэ нь тус киноны хамгийн тэнэг санаа байсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.