Толгой муутай, дүнхүү амьтан, ухаан муутай гээд л байвал таны хүүхдэд "хийгээд ч яах юм билээ", "угаасаа чадахгүй юм чинь хичээгээд яахав" гэсэн бодлыг бий болгодог.

Ингэснээр хүүхэд чадах зүйл байсан ч хийх хүсэлгүй, өөртөө итгэлгүй, шантрамтгай нэгэн болно.

Өөртөө итгэлгүй хүүхэд гутранги үзэлтэй болж эргэн тойрондоо уур уцаараа гаргаж эхэлдэг. Ингээд үнэхээр надад чадах зүйл байхгүй гэсэн өнгөц бодолтой болдог. Бусдын үгээр өөрийгөө дүгнэж эхэлдэг. "Би бол толгой муутай, азгүй нэгэн, тэнэг амьтан" гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Иймээс томчууд өчүүхэн төдийгөөр ч гэсэн хүүхдийнхээ урмыг, хичээл зүтгэлийг үгүйсгэж болохгүй! Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ...


Хүүхдийн зохиолч, судлаач  Адъяагийн Найгалмаа