Бяцхан үрээ өлгийдөн авсны дараа ээж гэлтгүй аав ч мөн адил сэтгэл гутралд ордог.

Учир нь"энэ миний бяцхан үр, миний үүрэг хариуцлага" гэдгийг маш сайн ухамсарлаж байгаа нь  айх айдас төрүүлдэг аж. Мөн яагаад уйлаад байгаа, яавал тавгүй байгааг нь мэдэхгүй байдаг тул сандарч мэгддэг. 

Хэт хайрлаж харамлах: 

Хэт хайрлаж харамлах нь гүн сэтгэл гутралд оруулдаг гэж сэтгэл зүйчид үзжээ. Яах учраа олохгүй мунгинаж байгаа харагддаг уу? Тэгвэл эдгээр үйлдэл нь таны нөхөр ярилцмаар байгаа, тавгүй байгааг илэрхийлж байгаа хэрэг.

Шинэ нөхцөлд байдалд дасан зохицохгүй байх:

Шинэ хүн мэндлээд нэг биш нэлээн олон зүйл өөрчлөгддөг. Ажил амьдралын хэмнэлд өөрчлөлт гарах нь эмзэг мэдрэмтгий хэв шинжтэй зарим аавуудад хүчтэй нөлөөлдөг байна. 

Хэт хүнд бодлууд:

Аавууд бяцхан үрээ хараад л ирээдүйн бүхий л амьдралыг төсөөлдөг.  Гэтэл тэр дунд өөрийнх нь огт бодохыг хүсэхгүй таагүй дурсамжууд байх юм бол үүнд төөрөлдөж,  зугтаах үйлдлүүдийг хийдэг байна.