ОХУ-д үр хөндөлтийн тоо 2000 онд 2 саяд хүрч байснаас 2018 онд 661 мянга болж буурчээ. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова Ерөнхийлөгчийн дэргэдэх Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.


“Сүүлийн 18 жилийн хугацаанд жирэмслэлтийг зохиомлоор таслан зогсоосон тохиолдлын тоо 3 дахин буурчээ. 2000 онд энэ тоо 2 сая гаруй байсан бол 2018 онд 661 мянган тохиолдол бүртгэгджээ” хэмээн тэрбээр хэлсэн байна. 


Түүнчлэн зөвөлгөө авсны дараа үр хөндөлтөөс татгалзсан эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгааг Голикова цохон тэмдэглэжээ. 


2018 онд тус улсад 170 мянга гаруй эмэгтэй үр хөндөлтийн өмнөх зөвөлгөөг авснаас 24 хувь нь үр хөндөлтөөс татгалзах шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг