Нэгэн эмэгтэй зургаан жилийн хугацаанд 17 удаа аборт хийлгэжээ

Э.Мөнхтуяа
02 сарын 27, 2019

Хятадын төв мужийн 27 настай эмэгтэй дахин хүүхэд тээх боломжгүй болж магадгүй гэнэ. Тэрээр зургаан жилийн хугацаанд 17 удаа үр зулбуулах мэс засал хийлгэсэн аж. 

Эмч нарын үзэж буйгаар, мэс ажилбар давтан хийсний улмаас  умай нь ноцтой гэмтсэнээс гадна “цаас шиг нимгэн болсон” гэж мэдэгджээ. Тэрбээр Хубэй муж дахь жирэмсэн эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд ойр ойрхон очдог тул “байнгын үйлчлүүлэгч” хэмээн нэрлэгдэх болсон байна. Бүсгүй зургаан жилийн турш найз залуутайгаа дотно харилцаатай байсан ба тус хугацаанд хосууд бэлгийн харилцаанд орохдоо жирэмсэнээс урьдчилан хамгаалдаггүй байсан тухай Шияан агентлаг мэдээлжээ. 

Тэрээр энэ сарын эхээр дахин үр хөндөлт хийлгэхээр эмнэлэгт зочлоход, эмэгтэйчүүдийн эмч доктор Жао Чин түүнд хүүхэдтэй болох сүүлийн боломж байж магадгүйг сануулан хүүхдээ төрүүлэхийг ятгасан байна. Хэдийгээр сануулсан ч гэсэн бүсгүй үр хөндөхийг хүсэж, гэрлэлт болон хүүхэдтэй болоход бэлэн бус байгаагаа илэрхийлжээ. 

Хятадад гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдэд иргэний үнэмлэх олгодоггүй ба төрөөс заасан эрхээ эдлэх боломжгүй ба үүнд боловсрол олж авах эрх багтдаг.

Хосууд яагаад жирэмсэнээс хамгаалах арга хэрэглэдэггүй байсан нь тодорхойгүй боловч энэ нь Хятадын ерөнхий боловсролын сургуульд бэлгийн боловсрол дутагдалтай байгааг илтгэж байна. Өмнөд Хятадын Өглөөний Шуудангийн мэдээлснээр нийт иргэдийн 99 хувь нь энэ сэдвийн талаар буруу мэдээлэлтэй байдаг тухай Хятадын тэргүүлэх секслогч мэдэгджээ.



Эх сурвалж: https://nextshark.com


Холбоотой сэдвүүд

хүүхэд аборт

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.