Хятад улс нэг хүүхдийн бодлогоо халж, хосууд гурав хүртэл хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн билээ. 

Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн шалтгаантай л биш бол үр хөндөлтийг хориглохоор болжээ. 

Энэхүү шийдвэр нь сүүлийн жилүүдэд тэтгэвэрт гарсан ахмадуудын тоо тасралтгүй өсч, ажиллах хүчний тоо багасаж буйтай холбоотой юм. 

Human Rights Watch-ийн Хятад судлаач энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

 Тэрбээр "Хятад улс үеийн үед эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг боомилж ирсэн. Тэднийг хүн гэхээсээ илүүтэй эдийн засгийг урагшлуулах "хэрэгсэл" гэж харсаар ирсэн" гэжээ.

Харин Хятадын эрүүл мэндийн албаныхан үр хөндүүлэх нь эхийн биед сөргөөр нөлөөлж, цаашдаа үргүй болох эрсдэлтэй гэж үзжээ.