Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнөөдөр гэхэд 714 тохиолдол батлагдсан. Халдварын тоо өсөх тусам эрүүл мэндийн салбарын ачаалал ихэсэж байна. Үүнийг дагаад хүнд, хүндэвтэр хүний тоо нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүний тоо өсөж эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдаар вакцинд хамрагдах ёстой нийт хүн амынхаа 25 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байгаа учир хөл хориог халдвараас сэргийлэх нэг арга хэмжээ гэж үзэж байгаа.