Японы загварын худалдааны тэргүүлэх брэнд “Uniqlo” ирээдүйд эмэгтэй удирдагчтай болох магадлалтай байна. Энэ нь уламжлалт корпорацийн удирдлагийн жендерийн байр суурьд хийж байгаа шилжилтийн тод жишээ юм.

Uniqlo брэндийн эзэмшигч Fast Retailing Co-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Тадаши Янай мягмар гарагт эмэгтэй залгамчлагчийг сонгох хүсэлтэй ба энэхүү ажилд эмэгтэй хүн илүү тохиромжтой гэж үзэж байгаа өөрийн байр суурийг илэрхийлэв. 24.8 тэрбум долларын хөрөнгөтэй, Японы тэргүүн баян 70 настай Тадаши Bloomberg-д “Эмэгтэй хүнийг залгамжлагчаараа сонгох болсон шалтгаан нь эмэгтэйчүүд шаргуу, жижиг зүйлд илүү чимхлүүр, мөн гоо зүйн мэдрэмжтэй учраас энэхүү ажилд тохиромжтой” хэмээн ярьжээ.

Мөн тэрээр энэ онд хамгийн ашигтай ажилласан, томоохон салбарыг удирдахаар томилогдсон Маки Акайдааг өөрийнх нь байр суурийг залгамжлагч болох магадлалтайг хүлээн зөвшөөрсөн байна. Нэмж дурьдахад удирдлагын албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодолтой байгаа ба одоогын байдлаар Fast Retailing-д 6 эмэгтэй удирдлагын түвшинд ажилладаг ч нийт удирдах албан тушаалтнуудын тавиас илүү хувьд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.