Хоккайдо арал дээр 20 мянга гаруй хүн аврах ажиллагаанд оролцож байна

peak.mn
09 сарын 06, 2018

Японы Өөрийгөө хамгаалах хүчин, цагдаа, гал түймэртэй тэмцэх албаны 20 мянга гаруй ажилтан болон 50 нисдэг тэрэг газар хөдлөлтөд нэрвэгдсэн Хоккайдо арлын районуудад ажиллаж байна. Энэ тухай Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдээллээ.
 
Гамшгийн голомтод ажиллаж буй хүмүүсийн тоог 25 мянга болгохоор төлөвлөж байгаа талаар тэрбээр ярьсан байна.
 
Газар хөдлөлтийн улмаас 2 хүн амиа алдаж, 125 хүн гэмтэж бэртэж, 39 хүн сураггүй алга болжээ. Арал дээр цахилгаан хангамж бараг бүхэлдээ тасалдсанаар 2 сая 950 мянган байшин барилга гэрэл цахилгаангүй болсон байна. Цахилгаан станцын тоног төхөөрөмж эвдэрсэн учраас цахилгаан хангамжийг хэзээ сэргээх нь тодорхойгүй байгаа ажээ.
 
Лхагва гарагийн шөнө Хоккайдо аралд 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Ибура гэдэг районд, 37 км-ийн гүнд байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

япон хоккайдо арал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.