Жиби хэмээх хар салхи нь Япон улсын баруун хэсгийг дайран Киото, Осака зэрэг томоохон хотуудад хохирол учруулжээ. Уг салхины улмаас нислэг, галт тэрэгний үйлчилгээг зогсоосон боловч Осака Олон Улсын Нисэх Буудалд хэдэн мянган зорчигчид гацсан байдалтай байна. Салхи намдан хойд зүг рүү чиглэсэн ч хүмүүсийг усанд автах, газар нурах аюулаас болгоомжлохыг анхааруулжээ. Лхагва гаригийн өглөө, 1.2 сая хүнд нүүлгэн шилжихийг анхааруулсан байна.

Олон нийтийн сошиал сувгаар Осакагын 100 метр алсыг харагчны видеог харуулжээ. Уг алсын харагчын хөдөлгүүрийг зогсоосон ч хүчтэй салхинд эргэсээр байжээ. Тус салхины улмаас 2 сая айл өрх тог цахилгаангүй болсоноос гадна сургууль, албан газруудын үйл ажиллагаа зогсчээ. Ойролцоогоор 800 нислэг хойшлогдсон бөгөөд үүнд Осака, Нагояагийн олон улсын нислэгүүд багтжээ.


Эх сурвалж: BBC