Хувийн мэдээллийн хулгай, санхүүгийн луйвар, зураг, мессэжээ гаднын этгээдэд алдахаас сэрэмжилж байгаа бол танд бид дараах хэдэн зөвлөгөө, аргыг танилцуулъя.

1.АППЛИКЭЙШН, КОМПЬЮТЕР, УТСАА ШИНЭЧЛЭХ

Аль ч төхөөрөмж дээр програмын шинэчлэл хийх мэдэгдэл гар ч ирмэгц шууд шинэчилж бай. Ер нь бүхий л програмын шинэчлэл аюулгүй байдлыг бататгах үүднээс хийгддэг бөгөөд таны хувийн мэдээлэлд халдахаар завдаж буй этгээдийн орж болох бүхий л сувгийг хаах зорилготой байдаг. Программ хангамж нь маш төвөгтэй бүтэцтэй, түүнчлэн хамгаалалтад ямар нэг алдагдах нь их байдаг учраас шинэчлэлийг тухай бүр хийж байгаарай.

Аппликэйшн, системийн шинэчлэлийг автомат дээр нь тохируулах нь их оновчтой бөгөөд та гар утас, компьютер, утасны програмын системийн тохиргоо уруу орж, хийж болно.

2. ХЭЦҮҮ МӨРТЛӨӨ ӨӨР ӨӨР НУУЦ ҮГ АШИГЛА (МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!)

Энэ талаар олон ч удаа сонсож байсан ч 30 гаруй үсэг, тэмдэг холилдсон төвөгтэй нууц үгийг та санах уу? Мэдээж үгүй, хэн ч чадахгүй. Гэвч ихээхэн хэмжээний мэдээлэл байнга алдагдаж байдаг учир та үүнийг хийх хэрэгтэй. Хэрэв таны нууц үг хулгайлагдсан, тэр нууц үгээ бусад сүлжээнд ашигладаг бол таны бусад аккаунт ч мөн адил эрсдэлд орно.

Тиймээс та нууц үгээ сонгох, дараа нь мартахгүйн тулд  :

  • Нууц үг сонгох энгийн дүрэм төвөгтэй байх тусам, тайлахад хэцүү. Тиймээс том, жижиг үсэг болон тоо, “!”, “&” зэрэг тэмдэгтүүд хольж нууц үгээ зохиогоорой. Нэмэлт зөвлөгөө
  • Та мөн хэллэг эсвэл өгүүлбэр ашиглаж болно . Жишээ нь: нууц үг нь  ”нэг хоёр гурав дөрөв” гэдэг шиг хэтэрхий нийтлэг биш “эрхийг сурахаар бэрхийг сур” гэх зэрэг энгийн, ойлгомжтой байх хэрэгтэй.
  • Нууц үгийн менежер ашигла. Эдгээр нь цахим хуудас бүр дээр хүчтэй нууц үг зохиогоод , өөр дээрээ хадгалдаг программ юм. Зарим нь таны утас, компьютерийг өөр хооронд нь холбочихдог боло хоор хаана ч хэрэглэгдэх боломжтой. Ингэснээр та түвэгтэй нууц үгийг цээжлэх шаардлагагүй болно гэсэн үг. Нууц үгийн жишээнүүд
  • Хувийн цахим шуудандаа хэцүү нууц үг сонгоод , цээжил. Таны хувийн цахим шуудан бусад аккаунт дахь нууц үгээ санахгүй, сэргээх шаардлагатай үед ашиглагддаг учир маш чухал. Өөрөөр хэлбэл бусад аккаунтын нууц үгээ хувийн цахим шуудангаараа дамжуулан өөрчилж болох юм.

Хэрэв та хувийн мэдээллээ алдсан эсэхээ мэдэхийг хүсвэл haveibeenpwned.com –рүү нэвтэрнэ үү.

3.ДАВХАР ХАМГААЛАЛТ ҮҮСГЭХ

Давхар баталгаа гэдэг нь аккаунт уруу гаа нэвтрэхдээ дахин нэг алхам хийнэ гэсэн үг бөгөөд өөр компьютероор нэвтрэх үедээ ч юм уу эсвэл хэдэн долоо хоногт нэг удаа баталгаажуулж байхад болно. Хамгийн энгийн хэлбэр нь нууц үгээ оруулсны дараа таны утсанд зурвасаар 6 орон бүхий код ирнэ. Ингэснээр хэн нэгэн этгээд таны нууц үгийг хулгайлсан байсан ч таны аккаунтруу нэвтрэхийн тулд таны утас шаардлагатай болж үндсэндээ нэвтрэх боломжгүй болно. Gmail, Outlook, Facebook, Twitter зэрэг олон томоохон аппликэйшн давхар хамгаалалттай байдаг.

4.HTTPS АШИГЛА

Браузерын хаяг бичих хэсэгт линк нь “http” эсвэл “https”-ээр эхэлдэг. Эхнийх нь, цахим хуудас болон хэрэглэгч хоорондын холбоо нээлттэй гэсэн үг, Жишээлбэл: Таны интернет холбоо уруу орсон хэн боловч таны бичиж байгаа, уншиж байгаа бүгдийг харна гэсэн үг. Энэ их муу шүү.

Зарим цахим хуудас цаанаасаа https гэсэн өгөгдөлтэй байхад, заримынх нь тохиргоог өөрчилж болохоор байдаг. Хаягийн хэсэгт цоожны зураг байвал https –тэй хуудас гэсэн үг. Харин цоож нь дээрээ хэрээстэй бол шифрлэлтэд ямар нэг алдаа гарсан бөгөөд таны холбоос хамгаалагдаагүй гэсэн үг юм. Зарим цахим хуудаст https огт байдаггүй. 2016 он болчихсон байхад яагаад гэж асуумаар санагдаж байгаа биз. Хэрэв таны зочлох дуртай хуудас https-гүй бол тэднээс юу хүлээгээд байгаа юм бэ гэж асуух хэрэгтэй.

Та мөн веб брауз хийхэд шифрлэдэг брау зерын нэмэлт HTTPS Everywhere –ыг суулгаж болно

5. СИГНАЛ АППЛИКЭЙШНЭЭР ЧАТАЛ

Signal Private Messenger нь шифрлэх технологиор “хамгийн шилдэг”, мессэж аппликэшн дундаа “алтан стандарт” гэдгээр тодорхойлогддог. Уг апликэйшнийг Хилари Клинтоны кампанит ажлын багийнхан ашигласан бөгөөд Эдуард Сноуден хүртэл санал болгодог. Signal-ыг төрийн бус байгууллагаас гар гасан ба эх код нь нээлттэй болохоор хамгаалалтын мэргэжилтнүүд “системийн алдаа” –гаа шалгаж болох юм.

Signal-ын Signal Protocol гэдэг шифрлэлт хийдэг хэсэг нь WhatsApp, Facebook Messenger, Google Duo зэргээс ихээхэн сайшаал хүртсэн бөгөөд тэд үүнийг өөрсдийн бүхий л сүлжээнийхээ шифрлэлтэд ашигладаг байна.

Мэдээж хүмүүс гэр бүл, найз нөхөд нь хамгийн их хэрэглэдэг платформыг сонгодог. WhatsApp сүлжээндээ хамгийн хүчтэй шифрлэлттэй учир ашиглаж болох нэг сайн хувилбар юм.

6. JITSI MEET –ИЙГ АШИГЛА

Jitsti Meet нь браузер дээр уншдаг, хэрэглэхэд хялбар видео хурлын үйлчилгээ юм. Сүлжээний шифрлэлт нь маш сайн бөгөөд олон хүнтэй видео хурал хийхэд хэрэглэж болно. Видео хуралд байгаа бүх хүнтэй дэлгэцээр уулзаж,чаталж, хурлын тэмдэглэлээ хуваалцах зэрэг бусад ижил үйлчилгээнүүдтэй адил үйлдлүүдтэй.