Хүүхдийнхээ технологийн зохистой хэрэглээг нь чиглүүлэх, бүтээлчээр ашиглах дадлыг бий болгоход нь туслах зорилгоор “ДЭЛГЭЦИЙН ЦААНА... Таны хүүхэд юу хийж байна вэ?” аяныг Сайн электроникс эхлүүлээд байгаа билээ.

Энэ хүрээнд хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг ухаалгаар удирдахад туслах зорилгоор зөвлөмжүүдийг хүргэж байна.

Google family link гэж юу вэ?

Google family link нь хүүхдийнхээ Андройд болон iOS төхөөрөмж ашиглалтыг хянах боломжийг эцэг эхчүүдэд олгодог гар утасны үнэ төлбөргүй аппликейшн юм. Тус аппликейшныг эцэг эх, хүүхэд хоёул Google бүртгэлээрээ нэвтрэн утсандаа суулгана.

Хүүхдээ утсаа хэр их ашиглаж байгааг яаж мэдэх вэ?

Highlights цэс рүү орж хүүхдийнхээ гар утсаа өдөрт ямар давтамжтайгаар, нийт хэдэн цаг ашигладаг,  ямар аппликейшнийг хамгийн их ашиглаж байгаа зэрэг мэдээллийг харж болно. 

 Бичлэг үзэх:

 Суулгах, холбох заавар: 

  1. Playstore эсвэл Appstore-оос Google Family Link гэж хайлт хийн татна 

  2. Account холбоно.
    Эцэг эх өөрийн утсанд суулгаж байгаа бол өөрийн Google accounnt-aа
    Хүүхдийн утсанд суулгаж байгаа бол хүүхэддээ account нээж холбоно.

  3. Settings цэсийн Google Parental controls хэсэг рүү орно.

  4. Get started гэж сонгоод:
    Эцэг эх өөрийн утсанд суулгаж байгаа бол PARENT
    Хүүхдийн утсанд суулгаж байгаа бол CHILD OR TEEN сонголтыг хийнэ.

  5. Эцэг эх хэсгийг сонгосон бол next товчийг өөрийнхөө google account-тай холбоно. 

  6. Үүний дараа баталгаажуулах код гарч ирнэ. Уг кодыг хүүхдийнхээ утсанд хийж холболтоо хийнэ.

  7. Бүх next товчийг дараад үйлдлийг дуусгана.


Хүүхдийнхээ утсанд цагийн хязгаарлалт яаж хийх вэ?

✔Цагны зурагтай хэсгээс хүүхдийнхээ гар утас хэрэглэх цагийн хязгаарыг 7 хоногийн өдөр тус бүрт хэр хугацаанд ашиглаж болохыг тохируулж болно. 

✔Down time хэсэгт хэдээс хэдэн цагийн хооронд ашиглаж болох хязгаарыг тогтоож болно. 

✔Bonus time хэсгийн тусламжтай утас ашиглах цагийг нь нэмэх боломжтой.

✔Controls цэс рүү орон утасны тэмдэг дээр дарж хүүхдийнхээ утсыг цоожилж зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй болгож болно.