"Тэсо корпорацийн ажилтнаас коронавирус илэрсэн" гэх мэдээлэл өчигдөр гарсныг холбогдох албанаас үгүйсгэлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тэсо корпорацийн хоёр ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл сошиалаар явж байна. Эерэг гарсан сорьц байхгүй. 

Тесо групп яагаад холбогдсон бэ гэхээр нэг батлагдсан тохиолдлын хавьтлын гэрийн хүн Тесо групптд ажилладаг юм билээ. Тиймээс хүрээлэн тусгаарлагдаж буй ойрын хавьталд орохгүй. Гэхдээ тус хүнийг Төв аймагт явж байхад нь тусгаарлаад шинжилгээ авсан. Өнөөдөр шинжилгээний хариу нь сөрөг гарсан" хэмээлээ.