Улаанбаатар хотын хамгийн том зуны шоунуудын нэг "Silence White-2019" шоу өнөөдөр буюу 7 дугаар сарын 26-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

14 дэх жилдээ зохион байгуулж буй тус үдэшлэг энэ жил анх удаа өөрийн гэсэн сүлд дуутай болж буйгаараа онцлог. "Silence White" шоуны сүлд дуу болох дуучин Ука, DJ Henza нарын бүтээл "Цагааруулна" дуу дөнгөж сая цацагдлаа.

Уншигч танд "Цагааруулна" дууг хүргэж байна.

"Silence White-2019" шоу өнөөдөр 18.00 цагт эхэлнэ.