Монгол дахь НҮБ-аас хоёр сарын өмнө Тогтвортой хөгжлийн зорилгуудын төлөөх 3 сарын аяныг зохион байгуулсан билээ. Энэ хугацаанд НҮБ-ын 33 ажилтан хөдөө орон нутгийн сургуулиар явж 1000 орчим сурагчдад тогтвортой хөгжлийн зорилтын талаар хичээл заажээ.

Мөн үндэсний түнш байгууллагуудын хамт НҮБ-ынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 мод суулгаж ногоон хөгжлийг дэмжсэн юм.  Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголд анх удаа НҮБ-ын байранд #ActNOw #SDGs #TALx нэртэй нээлттэй өдөрлөг зохион байгуулж соёл урлагийн төдийгүй нийгмийн зүтгэлтнүүд оролцсон байна.

Өнөөдөр энэхүү тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжигч нийгмийн идэвхтэн, судлаач, багш нар, уран бүтээлчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг өнөөдөр НҮБ-ын байранд хүлээн авч талархал илэрхийллээ. Мөн тус арга хэмжээнд дуучин Ука буюу Д.Уламбаяр, хийлч Дэлгэрцэцэг, залуу төгөлдөр хуурч Ч.Есөнхөнд, Б.Төрмөнх, хийлч Э.Эмүүжин, зураач Б.Энхтуяа, сэтгэл судлаач Д.Лхамсүрэн, Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтэн С.Сюзанна, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаар ажиллаж буй “Ирээдүйн төлөөх баасан гараг” Монголын хөдөлгөөний идэвхтэн, сурагч У.Номундарь, “РекОн” хамтлаг, эко клуб ажиллуулж буй “Орхон Хасу” сургуулийн багш, сурагчид, бүжиг дэглээч Ж.Номгонмаа болон “М^Артс” хамтлаг, агаарын бохирдлын сэдвийг хөндөн ураан бүтээл туурвиж буй Н.Оргилтуяа захиралтай Монголын Балетын хөтөлбөрийнхөн оролцов. 

Эдгээр оролцогч нар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэдний нэг дуучин Уламбаяр "Би багаасаа том болоод хүмүүнлэгийн сайн санааны үйлсэд оролцохыг хүсдэг байлаа. Энэ мөрөөдлөө орхиогүй 40 нас хүрэхээрээ энэ чиглэлээр дагнана ажиллаж өөрийн хувь нэмрээ оруулахыг төлөвлөсөн. Эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа тэгш эрхтэй байж чадвал амьдралынхаа зорилго, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чадна. Харин нэг нэгнийгээ ойлохгүй дарамталдаг нийгэмд хүмүүс хэзээ ч бие, биенээ жаргалтайгаар мэдэрч зорилгынхоо төлөө амьдарч чадахгүй. Гэр бүлийн хүчирхийлэл, тэгш эрхийн асуудалд хамгийн их сэтгэл зовнидог" гэсэн юм.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра өргөмжлөл гардуулахдаа ""Тогтвортой хөгжлийн зорилт нь бидний цорын ганц эх орон болсон эх дэлхийнхээ нөөцийг ирээдүйдээ хадгалан үлдээх, хү болгон хүний эрхээ эдэлж, тэгш бус байдлыг халж хэнийг ч орхилгүй, орчин тойрондоо халгүй хөгжихийг хэлж байгаа юм. Иймээс өөр өөрийн салбартаа манлайлж буй залуустаа амжилт хүсье" гэлээ.