Цахим наадмаар олон нийтэд хүргэх соёл урлагийн үзүүлбэрт дуучин Д.Уламбаяр оролцож байсан. Тэрбээр цахим наадам хийхийг дэмжиж, үндэсний баяр наадмаа хийхгүй байж болохгүй гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Гэтэл олон нийт цар тахлын үед наадам хийхийг дэмжлээ хэмээн дургүйцэж, түүний нийгмийн сүлжээг дагахаа больж эхэлсэн билээ.

Энэ талаараа тэрбээр цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.

"Цахимаар хэн нэгнийг дарамталж, харааж байгаад харамсаж байна. Хэн нэгэн алдаж, тэнэг мангар үйлдэл гаргалаа ч энэ бол тухайн хүний л амьдрал. Хэцүү байдалд орсон нэгнээ дарамталж, дэвслэхгүй байгаасай. Эргэн тойрны хүмүүсээ ийм байдалд бүү оруулаарай. Надад руу муухай хараалын үгсээ бичиж, илгээж болно. Гэхдээ эдгээр үсгийг өөртөө тусгаж авахгүй. 

Би хэн нэгнийг муу яваасай гэж хүсдэггүй. Хэцүү энэ цаг үед үг хэлээрээ нэгнээ дэмжье. Цахим дээрэлхэлт үнэхээр олон нийтийн дунд туйлширч байна. Би ажлаа л хийсэн. Тухайн сэтгүүлчийн асуусан асуултад л хариулсан. Өвдөж зовж байгаа хүмүүс байгаа ч өөрсдийгөө хамгаалаад зурагтаа үзэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Эдгээр хүмүүст урлагийнхан бид олон сайхан бүтээл хүргэж, үзүүлэх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд хэн нэгний үзэл бодол чамд таалагдахгүй бол зүгээр л орхи. Таалагдахгүй зүйлээсээ яв. Миний хувьд хэзээ ч дуу хөгжмөө орхихгүй. Цаашид илүү хүчтэй байх болно. 

Бичлэг үзэх: