Өчигдөр "Алтангадас" одонгоор мялаалгаж төрдөө үнсүүлсэн “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр энэ сарын 20-нд бие даасан анхны тоглолтоо “Do it” нэртэйгээр хийхээр болжээ.

Тоглолт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Тоглолтод найрал хөгжимчид, шилдэг бүжигчид оролцох аж.

Мөн тэрбээр "Youtube”-ын 100 мянган дагагчийн шагнал "Silver Play Button” шагналын эзэн болсон байна.

"Silver Play Button” гэдэг бол Youtube компаниас олгодог шагнал юм. Энэхүү шагналыг үзэгч нь 100 мянган хэрэглэгчийн тоо давсан сувгуудад олгодог. Youtube-ийн захирал Susan Wojcicki-ийн гарын үсэг захидалтай хамт ирдэг байна.

Сонирхуулахад "Алтангадас" одонгоор авах мэдээг түүнд түүнд нэг хоногийн өмнө сонссон аж. Итгэж үнэмшээгүй тэрбээр энэ талаараа "Найзуудаа надаар тоглож залгаж байна л гэж бодсон, төрийн хүндтэй шагнал авна гэж төсөөлөөгүй" хэмээн live-даа ярьжээ.

 Дуучин Д.Уламбаярын албан ёсны "Youtube хуудастай танилцана уу