УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан билээ. 

Энэхүү хуулийн төсөлд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх" хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна гэж заажээ. Мөн энэхүү уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана" заалтыг оруулжээ. Уг заалтад үндэслэн ХЭҮК, хүүхдийн байгууллагууд хүүхдээр хүйтний улиралд морь унуулж уралдуулахаар зэхэж байгаад харамсаж, хуулийн төслөө эргүүлэн татахыг сануулсан.

Гэвч хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдийг эрх зөрчин байж зугаацаж буй нь монголын уламжлал биш гэсэн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас гишүүд өргөн барьсан хуулийн төслөө эргүүлэн татсан байна.

1996-2017 онуудад хурдан морь унаж уралдаж байх явцдаа мориноосоо унаж амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүрэн биш судалгаагаар 30 удаа бүртгэгдсэн байна. 
- 1996-2006 онуудад 17 хүүхэд амь насаа алдсан:
- 2004 онд 4 хүүхэд
- 2005 онд 5 хүүхэд
- 2006-2008 онд 2 хүүхэд;
- 2013-2015 онд 6 хүүхэд
- 2016-2017 онд 4 хүүхэд
- 2018 онд -2 хүүхэд
- 2019 онд -2 хүүхэд