Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг өнөөдрөөс Хүй долоон худагийн морь бүртгэлийн цэгт бүртгэж эхэллээ. 

Уралдаанч хүүхдүүдийн бүртгэлийг 2022 оны долдугаар сарын 7-ны өдрөөс 10-ны өдрүүдэд 09:00 - 22:00 цагийн хооронд зохион байгуулна. 

Уралдаанч хүүхдийн бүртгэл хийлгэхэд:

- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх

- Хүүхдийн төрсний гэрчилгээ

- Эрүүл мэндийн тодорхойлолт

- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр

- Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/

- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар

- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

-Уяач нь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай  нь хийсэн аюулгүй байдлын гэрээ байх шаардлагатай.