“Газар тавьсан халуун тогооноос гарах уурыг барих гэж байгаад халуун ус руу уначихсан. Үүнээсээ болж хэдэн сар эмнэлгээр эргэлдсэний ачаар энэ зэрэгтэй үлдсэн. Харахад ч хэцүү түлэнхийн сорви таталдаад эвгүй эдгэсэн. Энэ бол миний амьдралын бараан дурсамж юм.Тэгэхэд би 4 настай байсан. Би түлэгдэлтээс айдаг. Хэрвээ би ээж болбол хэзээ ч халуун тогоо газар тавихгүй.”

“Өнгөрсөн хавар гэмтлийн эмнэлэгт хэвтээд гарсан юм. Тэнд харсан нэг тохиолдлыг дурдахгүй өнгөрч чадахгүй нь ээ. 6 настай хүүхдийн гарт орсон өргөсийг зүүгээр авснаас болж гарыг нь тайрахаас аргагүй болчихсон харамсалтай тохиолдлыг харсан. Аав ээж нь уйлалдаж байж билээ, харамсалтай. Ердөө л өчүүхэн жоохон өргөсийг зүүгээр  авснаас болж төмрийн хор гүйж ийм дээрээ тулсан хэрэг.”

“Хэдэн жилийн өмнө 3 настай хүү нь цагны зай залгиснаас улаан хоолойд нь шарх үүсэж, яаралтай дурангийн ажилбар хийх хэрэгтэй болсон гээд хандив цуглуулж яваа гэр бүлтэй тааралдаж байв. Хүүхдийнхээ хүрч болох газраас аюултай зүйлийг нь хол байлгаагүйгээс болсон гэмтлийн жишээ олон.”


Дээрх түүхүүд ердөө л танд сонсогдсон жишээ, тохиолдлууд. ГССҮТ-д  өдөрт жижиг зай, тоглоомын соронз зэргийг залгиснаас болж 4-6 хүүхэд яаралтай тусламжаар ирдэг гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. Улсын хэмжээнд жилд гарсан гэмтэл, ослын 30 орчим хувь нь хүүхэдтэй холбоотой осол байна. ГССҮТ-д гэхэд нас барсан хүмүүсийн 76.5 хувь 0-5 насныхан бөгөөд тэдний ихэнх нь түлэгдэлтээс болж энэ хорвоог орхидог байна.

Тохиолдол болгоныг тоолоод, толгойгоо сэгсрээд халаглаад суух гэж үү томчууд бид хүүхдэдээ дэндүү хайнга хандаад байна уу даа.Юм бүхнийг сонирхон хараад амталж, хүрч үзэж байж л санаа нь амардаг эдгээр “бяцхан амьтад” угаалгын шингэнийг ундаанаас,  жижиг зай, өнгөлөг соронзыг чихэрнээс ялгаж чадахгүй. Андуурч залгисан зүйлс аминд нь хүрэх аюултай талаар хэзээ ч бодохгүй. 

Хүүхдээ эрсдэлээс хамгаална гэдэг нь зөвхөн  нүд цавчилгүй харж, дэргэдээс нь алхам ч холдохгүй байх биш. Гадны орнуудад бол иргэддээ эцэг эх болохоос нь өмнө эрсдэлийн хичээлээр гал тогоо, угаалгын өрөө зэрэг газрууд дахь хүүхдэд халтай эд материалуудыг хэрхэн байршуулах талаар сургадаг аж.

Хэн бүхэн мэдмээр энгийн юм шиг санагдаж болох ч манайд мэдэхгүй хүмүүс олон тиймдээ ч дээрхийн адил санамсар болгоомжгүйгээс үүдсэн ослын тоо буурахгүй байна. Зарим томчууд аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар ярихад “муу ёрлолоо” хэмээн цааргалж, үл ойшоодог. Эцэг эхчүүд хүүхдэдээ “болохгүй”, “боль” гэж хэлдгээ анхааруулсан л гэж бодож, “хэлсээр байтал” гэх шалтгаар буруугаа булзайруулах нь ч бий. 

Цонхоор битгий хар гэхийн оронд “Цонхоор тонгойж доош харвал толгойгоо дийлэхгүй уначихна” гээд  учир шалтгааныг нь бүр тодорхой тайлбарлах хэрэгтэй. Хүүхдийн нас, оюун сэтгэлгээнд тохируулан тэдэнд учирч болох эрсдэлийн талаар мэдээлж, өөрийгөө хамгаалах аргуудыг хэвшүүлэх нэн шаардлагатай.  

Манайд энэ төрлийн агуулга бүхий контэйнтүүд дутмаг байна. Саяхнаас Мандал даатгал хүүхдүүдэд “Мандал эрсдэлийн сургууль”- ийг нээж эрсдэлийн талаар энгийн мэдлэгийг цахим хуудсаараа дамжуулан хүргэж эхэлжээ. 

Хүүхдүүд “энэ юу вэ”, “яагаад ингэдэг юм” зэрэг асуултыг өдөрт хэдэн арван удаа асууж заримд нь та өөрөө ч хариулж чадахгүй, төвөгшөөх үе ч байдаг болов уу. Тэгвэл Мандал эрсдэлийн сургуулийн хичээлд хамрагдснаар хүүхдүүд учирч болох эрсдэл бүрийн шалтгаан, сэргийлэх арга, үр дагаврын талаар энгийн ойлгомжтой, сонирхолтой тайлбаруудыг авах юм. Ингэснээр хүүхдүүд өдөр тутамдаа хэрэгжүүлэх зөв, дадал хэвшилд суралцан цаашид өөрийгөө  хамгаалах чадварт суралцах боломж бүрдэнэ.


Дараах холбоосоор орж Мандал эрсдлийн сургуулийн хичээлүүдийг үнэ төлбөргүй үзээрэй.