Энэ үйл явдал 27 жилийн өмнө болжээ. 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Японы солилцооны оюутан Ёшихихиро Хаттори нь айлын хаалга андууран хонхыг нь дарж байгаад буудуулж амиа алдсан юм. 

Хаттори болон түүний найз Уэбб Хаймакер нар Луизанна мужийн  Батон Руж хотод үдэшлэгт очихоор явж байсан бөгөөд санамсаргүй Родни Пийрсийн байшингийн өмнө очиж таарсан байна. Тэднийг хууль бусаар хувийн өмчид халдахаар завдсан хэмээн эндүүрч, 16 настай Хатториг 44 магнумын гар буугаар буудан амь насыг нь хөнөөжээ. Гэсэн ч Луйзанна мужийн шүүх хожим нь Пийрсийг хүн амины хэргээс чөлөөлсөн юм.


Японы Нагоя хотын иргэн Масачи, Миеко Хаттори нарын хүүхэд болох Хаттори нь Америкийн Хээрийн алба (AFS) оюутны солилцооны хөтөлбөрийн хүрээнд 1992 онд Батон Руж руу очсон юм. Оюутан солилцооны оюутныг байрлуулж байсан Хаймакерын гэр бүлд Хаттори нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна. Ёши нь маш оргилуун, нээлттэй зантай байсан тухай Холли Хаймекер BBC-д дурсан хэлжээ. 

“Маккинли ахлах сургуулийн сурагчид түүнд их дотно ханддаг байсан бөгөөд тэр туйлын нээлттэй нэгэн байсан” гэжээ. Хөвгүүд Японы солилцооны оюутнуудад зориулсан Halloween-ны баярын үдэшлэгийн урилга хүлээж авчээ. Харин Пийрсийн гэрийн хаяг нь тэдний очих ёстой байсан газрынх нь хаягтай төстэй байснаас гадна, гаднах чимэглэл нь тун ойролцоо харагдсан гэж мэдэгджээ.

Цагдаагийн бүртгэл дээр өсвөр насныхан хаалганы хонх дуугаргахад ямар ч хариу сонсоогүй тул машин руугаа буцан алхаж байхад Бонни Пийрс хажуугийн хаалганы  цонхны цаанаас харж зогссон байна. Тэдний гаднах (хөвгүүд Halloween-ны өмсгөлтэй байсан) байдлаас сүрдхийсэн эмэгтэй хаалгаа түгжин, нөхөр рүүгээ яаран очиж буугаа ав хэмээн хэлжээ. 


Родни Пийрс машины грашийн хаалгыг онгойлгоход  Хаттори, Хаймакер нар машин руугаа буцаж байхыг олж харсан байна. Тэрээр буугаа цэнэглэн “Зогс” хэмээн хашгирахад, Хаттори “бид үдэшлэгт ирсэн” гэж хэлээд байшингийн зүг алхсан аж. Харин Хаттори зэвсгийг анзаараагүй бол Хаймакер олж харсан ба найзынхаа араас хашгирчээ. Гэсэн хэдий ч Пийрс Хатторигийн цээжин тус газар нь бууджээ. Найзыгаа шархдан, газар цус алдан хэвтэхийг харсан Хаймакер тусламж гуйхаар өөр байшинг зорьсон бол Пийрсийн гэр бүл байшиндаа буцаж очин, 40 минутын дараа цагдаа иртэл гэртээ үлдсэн байна. Хөрш нь туслахыг хүсэхэд хатагтай Пийрс “яв” гэсэн хариу өгчээ.

Хаттори нь цус алдсанаас эмнэлгийн машинд амьсгал хураажээ. Пийрсийн сум нь Хатторигийн зүүн уушгины дээд болон доод хэсгийг цоолж, хавирганых нь доогуур гарсан байна. 

Орон нутгийн цагдаа нар Пийрсийг байцаасан боловч удалгүй түүнийг суллан ямар ч хэрэгт буруутгахаас татгалзжээ. Учир нь эзэмшилд зөвшөөрөлгүй халдсан этгээдийг буудах нь хуулийн дагуу эзэмшигчийн мэдэлд байсан гэж мэдэгджээ.

Пийрсийг санамсаргүй хүн амины хэргээр шийтгэгдсэний дараах үеэс л Нью Орлеан дахь Японы ерөнхий сонсул болон Луизиана мужийн захирагч Эдвин Эдвардс нар эсэргүүцэлээ илэрхийлсэн байна. 

Пийрс өөрийгөө өмгөөлөн “түүний хөдөлгөөн ердийн биш, ямар ч хүн харсан тэр “айдас” төрүүлэм байсан бөгөөд надад сонголт байгаагүй. Болсон явдалд намайг маш их харамсаж байгааг Ёшигийн эцэг эх ойлгоосой гэж хүсч байна” гэжээ.

Дүүргийн өмгөөлөгч Даг Морогийн хувьд 6 фут өндөртэй, насанд хүрсэн зэвсэглэсэн этгээд хаалганы хонх дуугаргасан, эелдэг зантай, зэвсэггүй 60 орчим кг жинтэй хүүгээс айсан нь үндэслэлгүй. Тэр байшингийн зүг алхсан байсан Ч Пийрс буугаа ашиглах шаардлагагүй байсан хэмээн мэдүүлжээ. Мөн тэрээр хаалганы хонх дарсан этгээд хууль бус нэвтрэх оролдлого хийхгүй. Тэд байшингийн хойд хэсэгт нэвтрээгүйгээр барахгүй, цонхоор нь ч хараагүй тухай Моро нэмж хэлжээ. 

Харин Пийрсийн өмгөөлөгч тал эхнэрийнхээ сандралд хариу үйлдэл үзүүлсэн нь үндэслэлтэй хэмээн мэдэгджээ. Долоон өдөр үргэлжилсэн шүүх хурлын дараа Пийрс уг хэргээс чөлөөлөгдсөн байна. Гэсэн ч тэрээр учруулсан хэргийнхээ хохиролд 650,000 долларын нөхөн төлбөр төлжээ. Харин Хатторигийн эцэг эх хүүгийнхээ нэрийн дор хоёр сан байгуулсан байна. Нэг сан нь Японд зочлох хүсэлтэй ахлах сургуулийн сурагчдыг санхүүжүүлэх, харин нөгөө сан нь бууны хяналтыг лоббиддог байгууллагуудыг санхүүжүүлэх зорилготой юм.


Энэ хэрэг нь олон улсад тэргүүн нүүрэн дээр хэвлэгдэж, Японд хүмүүсийн бухимдлыг ихээхэн өдөөжээ. Олон улсын нийгэмлэгийн дийлэнх нь Пийрс цагаатгагдсан нь арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй хамааралтай гэж үзсэн юм. Мөн АНУ-д бууны хяналтыг улам чангатгах өргөдөлд  Японы 1.65 сая иргэд гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: https://nextshark.com/