Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа гэж түүний ажлын албанаас мэдээллээ.

Тэрбээр долоо хоног гэртээ тусгаарлагджээ. Үүрэгт ажлаа зайнаас хийх аж. Түүнд коронавирусийн халдварын ямар шинж тэмдэг илэрсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Мөн Ерөнхийлөгч Эмманюэль Макроны гэргий 67 настай Брижит мөн халдвар авсан нь тогтоогдсон байна.

Францад энэ долоо хоногт цар тахлын халдварын тоо огцом өссөн үзүүлэлт гарчээ. Нийт 2 сая 409 062 хүн халдвар авч 59 361 хүн нас бараад байгаа юм.