Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 241 зорчигч тээвэрлэн хүргэсэн бол өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 зорчигч тээвэрлэн ирж байна. Тэдний 14 нь нярай хүүхэд аж.

Бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй. Улсын Онцгой комиссоос коронавирусийн оношилгоог нислэг дундуур хийхээр шийдвэрлэсний дагуу оношилгоо хийнэ.

Тус онгоц өнөөдрийн 15:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буухаар төлөвлөж байна. Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна гэж МИАТ компаниас мэдээллээ.

Тусгай нислэгээр ирсэн зорчигчдыг Хараацайн жигүүр ХХК, Автобус-5 ХХК, Эрдэм транс ХХК, Тахилт транс ХХК зэрэг компанийн 8 автобусаар тусгаарлах байрууд руу тээвэрлэх бөгөөд 21 хоног тусгаарлаж, давтан шинжилгээнд хамруулах юм.