Коронавирусийн халдвар авсан дуучин Пинк СOVID-19-тэй тэмцэх ажилд сая доллар хандивлав

Х.Оргил
04 сарын 04, 2020

Америкийн дуучин Пинк гурван настай хүү Жеймсийн хамт тусгаарлагдан коронавирусийн шинжилгээ өгчээ өгчээ. Эхний шинжилгээ сөрөг гарсан ч дараагийн хариу эерэг гарсан байна.

Тэрбээр энэ тухайгаа нийгмийн сүлжээнд хоёр долоо хоногийн өмнө шинж тэмдэг илэрч байсан, тухайн үед халдвар авсан байж болзошгүй талаараа бичжээ.

Дуучин Пинк халдвар авсныхаа дараа бид үр хүүхэд, гэр бүл, өөрийн найз нөхдөө хамгаалах ёстой хэмээгээд коронавирустэй тэмцэх ажилд сая доллар хандивлан эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлсэн байна.

Грэмми наадмын гурван удаагийн шагналт дуучин Пинк нөхөр хоёр хүүхдийн хамь Лос-Анжелост амьдардаг аж.


Эх сурвалж: CNN

Холбоотой сэдвүүд

коронавирус пинк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.