Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар болон халдвар бүртгэгдсэн 6 аймагт нийт 12116 хүнд PCR шинжилгээ хийжээ. Тэдний 10-аас нь коронавирус илэрсэн бөгөөд бүгд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. 

Тодруулбал,

  • Архангай аймгийн Батцэнгэл суманд 1 хүнээс илэрч, нийт 3
  • Улаанбаатарт 7 хүнээс илэрч, нийт 84
  • Сэлэнгэ аймагт 1 хүнээс илэрч, нийт 180
  • Говьсүмбэр аймагт 1 хүнээс илэрч, нийт 4 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

Дархан-Уул аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт тохиолдол 44

Орхон аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт тохиолдол 22

Дорноговь аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт тохиолдол 21 байна.

Улмаар улсын хэмжээнд дотооддоо бүртгэгдсэн халдвар 358, нийт бүртгэгдсэн тохиолдол 801 боллоо. Тэдний 358 нь эдгэрчээ.

434 хүн эмчлэгдэж буйгаас 4 хүн маш хүнд, 6 хүн хүнд, 82 хүн хүндэвтэр, 342 хүний биеийн байдал хөнгөн байна. 9 хүн нутаг буцжээ.

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 30-нд Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд нийт 7 хүнээс коронавирус илэрсэн бол өнөөдрийн мэдээллээр 10 хүнээс илэрсэн хэмээлээ. Энэ нь сүүлийн 2 өдөр илэрсэн тохиолдол цөөрч буйг харуулж байна.