Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” энэ сарын 17-нд эхэлнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалт дөхөж буйтай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ өгөгчдөд зориулсан зөвлөмж гаргасныг хүргэж байна.
Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт/
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь /хэвлэмэл байдлаар/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Шалгуулагчдын хувьд урт хугацааны турш маш сайн бэлдсэн ч зарим нэг бэлтгэлгүй байдлаас болж алдаа гаргаж, урт хугацааны хөдөлмөрөө талаар болгох тохиолдол бий.
Шалгуулагчдын гаргадаг зонхилох алдаа болоод, бэлтгэлээ хэрхэн хангах ёстой талаарх зөвлөмж мэдээллийг хүргэж байна.
- Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
- Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
- Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
- Их хэмжээний шингэн уухгүй байх
- Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
- Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах
2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв