2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ийн бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд улс орон даяар эхэллээ. Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цагт дуусна. ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Энэ журмын 2.11-д заасан банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/ ("Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журам"-аас

САНАМЖ :

  • Энэхүү шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
  • Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх болно.
  • Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийнэ.

Энэ оны ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлэл хийснийг дүрс бичлэгээр хүргэж байна.


Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв