БНХАУ-ын Хубэй мужийн 65 настай иргэн энэ жилийн эхээр COVID-19 халдвараар оношлогджээ. Түүний уушгины үйл ажиллагаа муудсан тул дөрөвдүгээр сарын 20-нд уушиг шилжүүлэх мэс засал хийлгэсэн байна. 

Энэ нь СOVID-19-ийн халдварын улмаас уушгиа солиулсан Хятад дахь анхны, олон улс дахь 10 дахь тохиолдол ажээ.

Түүний уушгиний ажиллагаа хэвийн гэсэн оноштойгоор эмнэлгээс гарсан байна.