Засгийн газар ажлаа эхлүүлээд 100 хоногоо тайлагнадаг болоод нэлээдгүй хугацааг уджээ. Энэ бол тийм ч урт хугацаа биш, гэхдээ цаашид улсын ажил ямар хурдаар урагшлахыг харуулдаг, ард түмэндээ юу хийж чаддаггынхаа зах зухаас харуулах том боломж байдаг. 

Энэ удаа бид сайнтай, муутай, алдаа оноотой ажлын ард гарсан өмнөх 3 Засгийн газар, одоо эрх барьж буй Засгийн газрын 100 хоногт ямар ажлууд хийснийг харьцуулан хүргэж байна.  Онцлон хэлвэл цаг хугацааны хувьд баг бүрэлдэхүүнээ хамгийн хурдан бүрдүүлж чадсан ч сүүлийн 17 жил хамгийн богино настай Засгийн газрыг Ж.Эрдэнэбат тэргүүлсэн билээ.