Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай-Улаанбаатар чиглэлийн 8588 АРА улсын дугаартай KIA Granbird маркын зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд 5 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын төвд хүргүүллээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.