МОСКВА. /RIA Novosti/. Сакура цэцэглэхийг харахыг хүссэн хүмүүст зориулан Японы Эзэн хааны ордны гудамжийг нээсэн тухай “News On Japan” сонинд мэдээлжээ.

Эзэн хааны ордны төлөөлөгчдийн мэдээлснээр, гудамжийг нээсэн эхний өдөр 40 мянга гаруй хүн зочилсон байна.

Сакура цэцэглэхийг үзэж сонирхохыг хүссэн хүмүүст Эзэн хааны ордны гудамжийг анх 2014 оны хавар буюу эзэн хаан Акихито 80 нас зооглосон жил нээж байжээ. Үүнээс хойш жуулчид сакура цэцэглэх цагаар буюу хавар ордонг үзэх боломжтой болсон байна.

Ордны гудамжийн дагуу 30 төрлийн 100 гаруй интоорын мод ургадаг байна. Моддын зарим нь цэцэглэж эхэлжээ. Ордны нутаг дэвсгэр дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хүртэл нээлттэй байх аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг