Дасгал хөдөлгөөнөө хянах цогц шийдэл "WatchOS 9 Apple Watch" энэ оны эцсээр худалдаанд гарна. "Apple" компани ухаалаг цагныхаа хамгийн сүүлийн үеийн хувилбарын хөгжүүлэлтийг хийж байгаагаа мэдэгдсэн билээ.

Одоогоор худалдаалагдаж буй бүх ухаалаг цаг биднийг өдөрт хэд алхаж байгаагаас эхлээд зүрхний цохилт, нойрны чанар, идэж уух зүйлсийн хэмжээг хянах зэрэг үйлдэл хийх чадамжтай. Гэсэн ч техник технологи дасгалжуулагчийг орлох хэмжээнд тухайн хэрэглэгчид бүрэн тохирсон дасгал хөдөлгөөн, амьдралын хэмнэлийг санал болгож чадахгүй байсаар ирсэн билээ. 

Тэгвэл энэ оны сүүлээр "watchOS 9 "олон нийтэд нээлттэй болох төдийгүй зөвхөн мэргэжлийн тамирчид гэлтгүй энгийн хүмүүс ч өдөр тутамдаа хийж буй үйлдлээ хянаж, ухаалгаар ашиглах шинэ функцууд нэмэгдэж байгаа аж. Эдгээр фитнессийн хүчирхэг функцууд нь Apple Watch-ийг хамгийн шилдэг спортын цаг болгох магадлалтай хэмээн хэрэглэгчдийн зүгээс таамаглажээ.

Хамгийн сүүлийн үеийн гурван онцлог: 

✔ Гүйлтийн үеийн босоо хэлбэлзэл, алхмын урт, газартай холбоо тогтоох чадвар

Эдгээр гурван хэмжилт нь биеийн тамирын дасгалыг үр дүнтэй болгож эдийн засгийн хэмнэлт үзүүлэх гол үзүүлэлтүүд юм. 

✔ Apple-ийн онцлог нь танд өөрийн хэмнэл, зай, цаг, зүрхний цохилтын бүсээр өөрийн гэсэн гүйлтийн дасгалын хэмнэлийг бий болгох 

✔ Эцэст нь watchOS 9-ийн гол онцлог нь олон төрлийн спортын дасгалуудыг үнэн зөвөөр ялгаж бүртгэх чадвартай бөгөөд хийж буй биеийн тамирын төрөлд өөрчлөлтийг автоматаар мэдрэх болно.

Өнгөрсөн жилийн Apple Watch Series 7-д хийсэн томоохон сайжруулалтууд нь дугуй унах болон бусад гадна орчинд хөдөлгөөн хийхэд тусгайлан анхаарсан функц бүхий цаг болгох зорилготой байсан шиг watchOS 9-ийн ихэнх сайжруулалтууд нь гүйлтэд зориулагдсан гэнэ.

Apple-ийн эрүүл мэндийн үзүүлэлтийг хянах зориулалттай хийсэн шинэчлэлтүүдийн нэг нь нойрны үе шатыг хянах, нойрны чанарыг сайжруулах болно хэмээн "Apple'" компанийн хөгжүүлэгчид мэдэгджээ.

Харин хэрэглэгчдийн дунд үүссэн "WatchOS 9 цагны батерейны ашиглалтын хугацааг сайжруулах болно" гэсэн таамаглалд "Apple'" компанийн одоогоор тайлбар хийгээгүй хэвээр байна. 


Эх сурвалж: Wired 

М.Хишигмаа