IPhone 17 загвар Apple-ийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай гар утас болох төлөвтэй байна

Америкийн технологийн аварга Apple компаниас өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан iPhone 17 болон iPhone Air загварууд дэлхий даяар “Гайхалтай" гэмээр өндөр эрэлттэй байгааг Гүйцэтгэх захирал Тим Кук мэдээллээ. Технологийн зах зээлийг шинжилдэг Counterpoint Research компаниас хийсэн судалгаагаар iPhone 17-ийн АНУ болон Хятад дахь эхний 10 хоногийн борлуулалт iPhone 16-гийнхээс 14 хувиар өсөлттэй байжээ.

Үүгээр зогсохгүй ирэх арванхоёрдугаар сард Зул сар болон Шинэ жилийн үеэр Apple компани түүхэндээ хамгийн өндөр борлуулалт хийх төлөвтэй байгааг онцолсон байна. 

Тус компани өнгөрсөн улиралд нийт 102.5 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 8 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч iPhone гар утасны борлуулалтын орлого дангаараа 49 тэрбум ам.доллар байсан нь шинжээчдийн таамагласан үзүүлэлтээс бага гарсан байна.

Үүний шалтгаан нь зарим загваруудын нийлүүлэлт тасалдсан болон Хятад руу хийх тээвэрлэлт удааширсан зэрэг шалтгаантай холбоотой гэжээ.

Гэсэн ч Тим Кук эрэлт өндөр хэвээр байгааг онцолсон байна.





Холбоотой сэдвүүд

apple iphone 17 технологи iphone air

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.