Буяндэлгэрийн Мөнхчимэг
11 сарын 17, 2023
Дижитал бүтээгдэхүүний салбарын оролцогч талууд, дизайнеруудыг чадавхжуулах, дижитал бүтээгдэхүүний үр ашиг хүртэгчид цугларах "Digital Product Conference 2023" үйл ажиллагаа болох гэж байна.
Энэхүү арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “Idea to Product” агуулгаар энэ сарын 23-ны өдрийн пүрэв гарагт Crocus event hall-д болно.
Арга хэмжээгээр дамжуулан дижитал эцсийн бүтээгдэхүүн бүтэх үе шат бүрд мэдвэл зохих чухал мэдлэгийг энгийнээр тайлбарлаж, инновацлаг санаатай ч түүнийг бизнес болгож амжаагүй байгаа ирээдүйтэй стартапын эзэн жижиг дунд бизнес эрхлэгч, нийгмийн энтрепренерууд, бизнесүүд, салбарын мэргэжилтнүүдэд бодит үр ашиг, тус нэмэр болохыг зорин ажиллаж байгаа юм.
Тус арга хэмжээний үеэр:
Үе шат бүрт зориулсан илтгэл
Жишээ бүтээгдэхүүн хөгжүүлэлт
(Ai) Хиймэл оюуныг практик дээр ашиглах
Хөнгөлөлт, урамшууллууд
Дэлгэрэнгүй мэдээллийг www.dpc.mn-ээс аваарай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.