Увс аймгийн 4 сумаас гарах хөдөлгөөнийг хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоов

Б.Баясгалан
03 сарын 02, 2021

Увс аймгийн зарим сумаас гарах хөдөлгөөн болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Тодруулбал, коронавирусийн батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан Увс аймгийн Засаг даргын захирамжаар Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас автомашин болон иргэдийн гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлажээ.

Мөн дээрх хугацаанд дээрх 4 сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоон байна.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.