2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн цаг агаарын мэдээ:

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.


2021 оны 03 дугаар сарын 02-06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

03 дугаар сарын 2, 3-нд уулархаг нутгаар, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 2-4-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 4, 5-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.