Х.Оргил
11 сарын 19, 2019
Эл өдөр нь Бурхан багшийн 33 тэнгэрийн оронд морилон эхийн ачийг хариулсан өдөр хэмээн хүндэтгэн ёслодог өдөр аж.
Энэ өдөр эцэг эхийн ачийг санаж бага боловч буяны үйлд шамдан, амьтны амь таслах, хулгай хийх, худал хэлэх, хэрүүл маргаан хийх болон бусад нүгэл хилэнцийг үйлдэхгүй аль болох буяны үйлд шамдах нь зохистой гэдэг. Харин буяныг үйлдэхдээ бусдаар үйлдүүлэх тэргүүтэн олон байдгаас хамгийн дээд нь өөрийн биеэр буяныг үйлдэх нь илүү зохиолтой гэдэг ажээ.
Иймд манай хийд нь энэ өдөр эцэг эхийн ачийг хариулахын тухайд нийлж сүсэгтэн олонтойгоо хамтран үнэ төлбөргүйгээр бурханы оронд заларсан эцэг эхийнхээ хойдын буянд зориулж ерөөл унших, энэ цагт энх тунх байгаа эцэг эхээ өвчин зовлонгүй урт удаан наслахыг ерөөж Гандан Лавжаан тахил. Дүнчүүр маань хурах юм байна.
Хурал номын үйл ажиллагаа нь өнөөдөр 19.00 цагт Төв гандан хийдийн зүүн урд байрлах Дэчин чоён тавши сүмбэрэллин хийдэд болно.
Эцэг, эхийн ачлалын хүчир бэрхийг дахин давтан ойлгуулахад зориулсан бурхан багшийн гэгээн сургаал:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.