Фото: Гурван ихэр хүүхэд тээх үеийн мэдрэмжээ хуваалцаж буй инстаграмын од

Х.Оргил
09 сарын 12, 2018

Гурван ихэр тээнэ гэдэг тэр бүр тохиолдох хувь тохиол биш билээ. Их Британид гэхэд 4,400 бүсгүйн нэгэд л энэ завшаан тохиох магадлалтай. 

Тэгвэл Дани улсын Копенгаген хотын 36 настай Марияаг азтай гэж үзэж болох юм. Тэр аль хэдийн бяцхан хүүгийн ээж болсон бөгөөд энэ сарын сүүлээр 3 ихэр хүүхдээ төрүүлэх гэж байна. Түүний тээж буй хүүхдүүдийн 2 нь охин, 1 нь хүү. Мария сэтгэл догдлуулсан энэхүү мэдээг сонссон цагаасаа хойш жирэмслэлтийн үеэ баримтжуулж, өөрчлөгдсөн зургаа инстаграм дээр хуваалцаж эхэлжээ. Түүний энэ өөрчлөлтийг инстаграмд 62,000 дагагч нь үзэж сонирхож урмын үгээ хэлж дэмждэг аж. 

Мария жирэмслэлтийнхээ тухайд “Энэ үнэхээр гайхалтай аялал байсан. Гурван ихэр хүүхэд тээж байгаагаа мэдэж гайхаж мэгдсэнээс эхлээд, амьдралыг нь орвонгоор өөрчлөх тэрхүү чухал өдрийг хүртэл олон зүйлийг төлөвлөж, бэлдэх нь ер бусын байсан” гэжээ. 

Хосууд хүүхдүүдийнхээ хувцас, ор хэрэгсэл бэлдэж, гэр бүлийн шинэ гишүүдээ төрөхөд нь авч явах мини автобус хүртэл худалдаж авсан бөгөөд эдгээр зургуудаа инстаграмд оруулсан байна.

Фото:





Эх сурвалж: https://www.boredpanda.com/pregnant-triplets-mother-photos-denmark/


Холбоотой сэдвүүд

жирэмслэлт ээж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.