Саруулын Ариунжаргал
05 сарын 15, 2018
Бидний үзэл бодол бидний хайртай, дотны хүмүүстэй зөрчилдөх тохиолдол олон байдаг. Та өөр хот руу эсвэл улс руу сурахаар явж, гадаадад ажиллаж амьдарч, дэлхийгээр аялаж удаан хугацааны турш дотны хүнтэйгээ уулзахгүй байх олон шалтгаан бий. Гэвч энэ нь ээжийгээ хайрлах таны хайрыг багасгадаггүй. Тэр тусмаа ээжийн хайрыг. Өнөөдөр бид танд таны эх хамгийн сайн зөвлөх, найз байх хэдэн сая нөхцөл байдлаас 10 нөхцөлийг сонгон хүргэж байна.
1. Та өөрийгөө “эвдэрсэн” мэт мэдрэх үе.
Таны ээж үргэлж хажууд тань байх болно. Таны зүрх сэтгэл өвдөх үед хэн нэгэнтэй ярилцахыг хүсэхгүй байгаа бол танд хэрэгтэй ганц зүйл бол амьдрал бэлэглэсэн хүний хамгийн гол үг болох “Бүх зүйл сайхан болно” гэдэг үг.
2. Харилцааны тухай ярилцах хэрэгтэй үе.
Эх хүн таныг юу мэдэрч байгааг мэддэг. Таныг хуурч байгаа үед эсвэл таныг хайрладаггүй хүнийг шууд л мэддэг. Ээжийнхээ зөвлөгөөг сонс.
3. Та амжилттай байх үе.
Ээжтэйгээ шалгалтаа сайн өгсөн тухай, тэмцээнд түрүүлсэн тухай гээд л хуваалцах маш олон зүйл байдаг. Та ээжийгээ өөрөөр тань бахархаж байхыг харахыг, сонсохыг хүсдэг.
4. Гал тогоонд асуудал гарах үе.
Та гал тогоонд анх удаагаа бие дааж ямар нэгэн хоолыг хийж үзэх гэж байна уу? Тийм бол мэдээж ээжрүүгээ залгаж зөвлөгөө аваарай. Ингэснээр та юуг ч андууралгүй, зөв хийх болно.
5. Түүнд хайртай гэдгээ хэлэх үе.
Бид том болж, нас биед хүрч, эцэг эхийнхээ гэрээс явдаг. Бид үүгээрээ тэдэнд хайргүй болсон гэсэн үг биш. Гэвч бид өөрсдийн амьдрал, ажилд дарагдан хайртай гэдгээ хэлхээ мартдаг.
6. Та өвдөж байх үе.
Танд эрүүл мэндийн асуудал тулгарсан бол танд туслаж, зөвлөгөө өгөх цор ганц хүн нь эх хүн юм. Тиймээс ээжээсээ асуухаас бүү ай.
7. Та амьдралд шантарсан үе.
Эх хүн үргэлж таныг энэрэнгүй, амьдралд байгаа зүйлдээ талархаж, сэтгэл хангалуун байх ёстой гэж сургадаг. Гэхдээ бүх хүнд л завсарлах, амасхийх үе хэрэгтэй болдог. Эх хүнд таныг шантарсан үед хэн нэгэнд тусламж, дэмжиж, зөвөлгөө өгөхийг хүснэ.
8. Гоо сайхан, өөрийгөө арчлах үе.
Зөвхөн таны ээж таныг ямар хөөрхөн, үзэсгэлэнтэй гэдгийг хэлж, гайхалтай зөвөлгөөг хүргэх болно.
9. Ямар нэгэн зүйлийг оёх хэрэгтэй үе.
Яг энэ асуудал гарсан үед хамгийн гол зөвлөх хүн бол эх хүн юм.
10. Танд тэврэлт хэрэгтэй үе.
Энэ хорвоо ертөнц дээрх хамгийн нандин, дотно, халуун дулаан, чин сэтгэлийн тэврэлт бол эхийн тэврэлт юм.
Тиймээс ээждээ ямар их хайртай гэдгээ тогтмол хэлж байгаарай!
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.