Б.Баясгалан
11 сарын 18, 2019
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэсэн байдаг.
Дээрх хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад биечлэн авчирч, танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, түүний дотроос Монгол Улсын Ерөнхийлөгч Таны болон парламентад суудалтай Ардчилсан Нам, бусад улс төрийн хүчнүүдээс ирүүлсэн төсөл, саналууд нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга, томъёоллын хувьдүндсэндээдавхцажбайлаа. Энэхүү онцлог нь нийт нийгэм, ард олны нийтлэг хүсэл эрмэлзэл энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн туссан хэрэг гэж ойлгож байна.
Энэ дашрамд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыгсудлах, хэлэлцүүлэх, зөвшилцөхажлын хэсгийг ахлан ажилласан Танд МонголУлсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Эрхэм Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна.
Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт-тэнцлийг хангаж,Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд:
-Үндсэн хуульд 2000 онд оруулсандолоон өөрчлөлтийг засаж сайжруулах;
-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэндногдох;
-Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх,бодлогынуялдаа холбоо, залгамж чанар,нэгдмэл байдлыг хангах;
-Хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох;
-Улстөрийн намуудулсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх;
-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаариргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх;
- Нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтуудыг тусгасан болно.
Ерөнхийлөгч Таны өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгагдсан байгалийн баялаг төрийн нийтийн өмч байх, хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ, хязгаарыг тодорхой болгох, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах зэрэг асуудал энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг улам гүнзгийрүүлэн баяжуулсан болохыг онцгойлон тэмдэглэж байна.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг 30 шахам хуульд нэмэлт, өөрчлөлт орж, зарим хуулийг шинээр батлах юм. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль, эрх зүйн дорвитой шинэчлэл хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн 27 жилийн ололт амжилтаа дүгнэн, алдаа сургамжаа цэгнэсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд бүрэн нийцсэн өөрчлөлт болсон гэж үзэж байна.
Тиймээс Монгол Улсын Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Эрхэм Ерөнхийлөгч Таныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотолж, баталгаажуулна гэдэгт итгэж байна" хэмээв.
Төсөл өргөн барихад УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нарын зэрэг хүмүүс байлцлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Ерөнхийлөгч дөрвөн "давхар дээл"-ийг зөвшөөрсөн заалтад хориг тавьж магадгүй, судалж байна. УИХ-д хоригийг хүлээж авах бүрэлдэхүүн байгаа эсэхийг судлаад, хүлээж авахааргүй бол хориг тавихгүй. Үндсэн хуулийн бусад нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрч байгаа" хэмээн мэдэгдсэн юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд "Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлнө. Засгийн газрын дөрөв хүртэлх гишүүн нь УИХ-ын гишүүн буюу "давхар дээлтэй" байж болно" гэж тусгасан.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.