АНУ-ын Огайо мужийн хүүхдийн эмч, эрдэмтэд томоохон хэмжээний судалгаа хийсэн. Уг судалгааны гол судлагдахуун обьект нь хүүхдүүдэд ном унших "уламжлалт" явдал байсан юм.

Эрдэмтэд уг судалгаагаар хүүхдэд номыг чангаар уншиж өгөх нь тааламжтай, сонирхолтой зүйл төдийгүй маш чухал үр дүнтэй зүйл гэдгийг тодорхойлжээ.

Судалгаанд хамрагсдаас харахад тэдний унших болон ярих чадвар, төсөөлөл болон дэлхий ертөнцийг хүлээж авах чадварыг хариуцдаг тархины хэсгүүдийн үйл ажиллагаа огцом идэвхжээ.

Мөн ийм үйл явц нь гурваас таван настай хүүхдүүдэд хүний ярьсныг илүү сайн ойлгох болон үгний баялагтай болж, ярьж, тэдний унших чадварыг бэлтгэж байдаг байна.

Үүнээс гадна эцэг эх нь өдөрт таван ном уншиж өндөг хүүхэд огт ном уншихыг сонсож байгаагүй хүүхэдтэй харьцуулахад цэцэрлэгтээ ирэхдээ тэднээс 1.4 сая үгийн илүү сантай болсон байдаг ба өдөрт эцэг эхтэйгээ зөвхөн нэг ном уншдаг хүүхэд хүртэл эцэг эхтэйгээ ном уншдаггүй хүүхэдтэй харьцуулахад таван насандаа 290 мянган шинэ үгс сонссон байдаг байна.

Судалгааны баг санаандгүй байдлаар хамгийн түгээмэл хүүхдийн 100 номноос 30 ном сонгожээ. Үүнд сургуулийн өмнөх болон бага насны хүүхдүүдэд зориулсан ширээний болон зурагтай ном багтсан.

Тэдний тодорхойлсноор ширээний номонд дунджаар 140 үг байдаг бол зурагтай номонд дунджаар 228 үг байдаг байна.Энэ мэдээллийг ашиглаад тэд хүүхэд таван насны төрсөн өдөр хүртэл хэдэн үг сонсдогийг тодорхойлжээ:
• Огт ном уншиж өгч байгаагүй - 4 662 үг
• Долоон хоногт нэг эсвэл хоёр удаа - 63 570 үг
• Долоон хоногт гурваас таван удаа - 169 520 үг
• Уншиж өгдөг - 296 660 үг
• Өдөрт таван удаа - 1 483 300 үг

Судалгааны үр дүнг Огайо мужийн бага насны хүүхдийн судалгаа, бодлогын төвийн гишүүн Жесика Логан ингэж хэлжээ:
«Ном уншихыг сонсдог хүүхэд болон ном уншихыг сонсдоггүй хүүхдүүдийн үгний баялагийн хооронд асар том ялгаа байгаа нь цочролд оруулж байна».
Хүүхдийн ном бүх талын мэдээллийг хүүхдэд өгч байдаг. Номын сэдэв хязгаарлагдмал биш.
«Хүүхдийн номноос олж сонсдог үгс бидний өдөр тутамдаа ярихдаа хэрэглэдэг үгсээс илүү хүнд, хэцүү байдаг» хэмээн Логан ярьжээ.
Тиймээс хүүхдэдээ цаг зав гаргаж ном уншиж өгөх хэрэгтэй. Хүүхдийн үгний баялаг, ярих чадвар бүгд танаас шалтгаална гэдгийг эцэг эхчүүд та бүхэн ойлгоорой.