МӨНХСҮХИЙН ХИШИГМАА
07 сарын 20, 2022
Үр хүүхдээ боловсролтой, зөв үзэл хандлагатай, чадварлаг нэгэн болгож өсгөхийг хүсэж тэмүүлж яваа эцэг эхчүүдийн гарыг авлага болохуйц “Хамгийн гоё зуны амралт” хэмээх ном хэвлэгджээ.
Эхний цуврал “Хамгийн гоё зуны амралт” номд хүүхдээ хэрхэн зөв хандлагатай болгох, асуудлыг хэрхэн харж, шийдэл гаргаж болох, үүнд эцэг эхийн оролцоо дэмжлэг ямар чухал болохыг харуулжээ.
Зохиолч Эрик Клок, О.Энхзул нар энэхүү цуврал бүтээлээрээ дамжуулан олон улсад шалгарсан хувь хүний цогц хөгжлийг дэмжих “энтерпрайз” боловсролын ойлголтыг олгохыг зорьсон байна.
Эцэг эхчүүд, бага насны хүүхдүүд энэхүү цуврал номоор дамжуулан:
Хүнлэг, зорилготой эерэг нэгэн болгох
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
Нийгэм, байгаль орчиндоо дасан зохицох чадварт сурах
Өөрийгөө зөвөөр илэрхийлэх, бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг байх зэрэг олон талын зөөлөн ур чадваруудыг эзэмших боломжтой.
Хүүхдийг бага наснаас нь ирээдүйд бэлтгэх, төслийн менежментэд сургах зэрэг цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энтерпрайз боловсролын талаар номын зохиолч О.Энхзул “Энэхүү номыг амьдралд тохиох аз, боломжуудыг эрэлхийлэгч бяцхан охид хөвгүүдэд зориулсан” хэмээжээ.
Энтерпрайз боловсрол хүүхдийг бүрэн хөгжүүлдэг. Оюуныг хөгжүүлж, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгоход онцгой үүрэгтэй” хэмээн онцолсон юм.
Ярилцлага үзэх:
Хүүхэдтэйгээ хамт унших энэхүү цуврал ном танай гэрийн номын санд чухал байр суурь эзэлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүн болж төрснийхөө зорилгыг биелүүлж, өөрөө өөрийнхөө шилдэг хувилбарыг бүтээх адал явдал бүхэн амттай байг.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.24.95] ・ 2022.07.21 Хариулах
Хаанаас авах вэ?
Зочин [66.181.183.159] ・ 2022.08.03 Хариулах
Интерном, Аз Хур, Мажестик номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Мөн 7000 4343 дугаарт залгаад хүргүүлж авч болно :)
Санал болгох
1 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
2 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул
3 ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа
4 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ
5 Автобусны жолоочоос ДАШТ-ий баатар болсон Возиньягийн түүх