УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.
Чуулганы хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатарыг тус яамны сайдад нэр дэвшүүлээд буй юм.
Яг одоо нэр дэвшигч Я.Содбаатар УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Я.Содбаатарыг дэмжвэл тэрээр ЗТХ-ийн сайдаар томилогдох юм.