Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-ны шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.


2019 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 10-15 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 1-6 градус, бусад нутгаар өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 10-15 градус, бусад нутгаар өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтэрч 4-9 градус хүйтэн байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 7-12 метр.  Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.                                                                                                                                            

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.