Төрийн ордны зүүн жигүүрт 15:40 минутаас эхлэн гурван цагийн хөл хорио тогтоожээ. 

Энэхүү жигүүрийн хоёр давхрын нэг ажилтнаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу эерэг гарсан сураг байна. 

Өнөөдөр ордонд хэд хэдэн байнгын хороо болон дэд хороод хуралдсан. Мөн 17:00 цагаас УОК хуралдахаар тов зарлаад байсан юм.

Төрийн ордны зүүн жигүүрт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гишүүдийн автомашиныг ордны хашаа руу нэвтрүүлэхгүй байгаа аж.