Германы Эрүүл мэндийн сайд коронавирусын вакцин хийлгээгүй иргэдийн тусаарлалтын зардлыг төлөхгүй гэдгээ мэдэгдлээ. Ухамсаргүй иргэдийн өмнөөс татвар төлөгчид хариуцлага хүлээх ёсгүй гэж үзсэн учраас энэхүү шийдвэрийг гаргажээ. 

Их Британи, Турк, Франц зэрэг эрсдэлтэй бүсээс ирж буй хүмүүст ч хамаатай гэнэ. 

Герман улс хүн амынхаа 74 хувийг коронавирусын бүрэн тунд хамруулсан бөгөөд зарим бүс нутагтаа зоогийн газар, үзвэр үйлчилгээний газруудыг нээсэн юм.