Өнөө маргаашдаа  баруун  болон төвийн аймгуудын  ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 


Тавдугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Говь болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо  орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр  хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр сэрүүсч 5-10 градус, говь талын нутгаар 28-33 градус, Олон нууруудын хөндийн зүүн хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 16-18 градус дулаан байна.