Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар:

Улаанбаатарт гацсан иргэдийг иргэдийг орон нутаг руу буцаах түр журмыг боловсруулсан. Гэвч мэргэжлийн хүмүүс тэднийг зохион байгуулалтгүйгээр явуулбал 21 аймагт халдвар тархах эрсдэлтэйг анхааруулж байна. 

Тиймээс энэ иргэдийг өнөө маргаашдаа бид нар гаргаж чадахгүй, маш их эрсдэлтэй гэж үзэж байгаа. УБ руу 11 мянган хүн ирэх хүсэлтэй байна. Зөвхөн нийслэлд орон нутгаас томилолтоор, эмчилгээнд гэх мэт шалтгаанаар ирсэн төрийн албан хаагчийн тоо 1700 орчим байна. Тэд эхлээд шинжилгээ өгөх ёстой. Дараа нь хаашаа явах вэ гэсэн мэдээлэл маш нарийн яг таг бүртгэгдсэн байх ёстой. Хэрэв тэд автобусаар явбал нэг автобусанд 12 хүн л сууна. Ийм бэлтгэл ажлуудыг хийж байна. Өвөрхангай аймгийн 4000 орчим иргэн энд иржээ. Хэрэв тэд гэртээ харьбал аймгийн бүх хүн эрсдэлд орно. Ийм шалтгаанууд байгаа тул би тодорхой өдөр хэлж чадахгүй байна" гэлээ.