Австралийн хамгийн том хот Сидней дельта хувилбарын дэгдэлт эхэлснээс хойш дөрвөн сарын хатуу хөл хорио тогтоосон билээ.

Энэхүү хатуу хөл хорионы ард гарсан ард иргэд цар тахлын дараах хүнд өдрүүдийг баяр хөөртэйгөөр угтан авч байна.

Өчигдөр шөнө дэлгүүр, шөнийн цэнгээний газар, ресторан хүмүүсийн хөлд дарагдаж, удаан уулзаагүй хүмүүс уулзаж, нэгнийдээ зочилжээ. 

Гэвч хөл хорионы үеийн зарим хязгаарлалтууд мөрдөгдөж буй. Тухайлбал, иргэд зөвшөөрөгдсөн 5 км-ийн бүсээс хол зорчихыг хориглосон хэвээр байгаа юм.

Сидней хот иргэдээ идэвхитэй дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байгаа юм. 

Сидней хотын захиргаа иргэд 80 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаж, сүргийн дархлаа тогтсон гэж үзвэл дийлэнх хязгаарлалтуудыг цуцлахаа мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар 16-аас дээш насны хүмүүсийн 90 гаруй хувь нь эхний тундаа хамрагджээ. 

Дашрамд дурдахад, коронавирусын дельта хувилбараар 50,000 гаруй хүн халдварлаж, 439 хүн нас баржээ.


Эх сурвалж: BBC