1.  Apple компани Амазоны ширэнгэн ойд гарч буй гал түймэрт хандив өргөх болохыг компаний гүйцэтгэх захирал Тим Күүк мэдэгдлээ. Энэ онд Бразил улсад хэдийн 74000 гал түймрийн тохиолдол бүртгэгдэж өмнөх оны үзүүлэлтээс 2 дахин ихэссэнийг эрдэмтэд сануулж байна.

2. Apple болон Samsung компаний гар утсууд хэт их цацраг идэвхит туяа цацруулж байгаа тул Харилцаа холбооны комиссоос шалгаж байгаа аж. Нэн ялангуяа Apple компаний iPhone 7, iPhone 8, Samsung компаний Galaxy S8, Galaxy S9, Galaxy J3 загварын гар утсуудын цацруулж буй туяа хамгийн өндөр түвшинд бүртгэгдсэн байна. 

3. PewDiePie хамгийн анхны 100 сая дагагчтай  юүтүбер боллоо. Тэр youtube сувгаа 2010 онд нээж байсан бөгөөд карьераа өсгөхөөр их сургуулиасаа гарсан байна.

4. SpaceX компаний "Starhopper" нисдэг тэргийн туршилтын нислэг амжилтгүй болжээ. SpaceX компаний захирал Элон Маск дахин турших болно хэмээн мэдэгджээ.

5. АНУ-ын томоохон компаниудын төлөөлөл болох Ben & Jerry болон Patagonia нь Apple, Amazon, Walmart компаниудыг ашиг орлогоос илүүтэй нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлахыг уриалжээ.

6. Аpple компани iPhone гар утсуудаа хоорондоо төлбөргүйгээр мессэж бичих нууц төсөл дээр ажиллаж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон болохыг мэдэгджээ.

7. Facebook компани Instagram-д “Threads” нэртэй шинэ чат аппликэйшн туршиж байгаа аж. Үүнд “Дотно найзууд” жагсаалтанд зөвхөн мессэжээр зогсохгүй байршил, гар утасны цэнэгийн үзүүлэлтээ хуваалцах боломжтой аж.